Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоёр ч удаа Монголдоо аваргалж Ази, Дэлхийн аваргад оролцох эрхийн эзэн болсон ч зардалгүйн улмаас тэмцээндээ явж чадаагүй Б.Алтанчимэг охин дахин нэг боломжоо алдалгүй дэлхийн дэвжээг зорихоор өнгөрсөн 2024 оны зун блокны үйлдвэрт ажиллаж байсан билээ.
Улмаар түүний тэмцээний зардлыг монголчууд нэгдэн бэлэглэснээр Б.Алтанчимэг холимог тулааны спортоор монголоо төлөөлж дэлхийн тэмцээнд оролцож амжилт гаргасан анхны монгол эмэгтэй болсон юм.
Энэ амжилтын эзэн болохдоо тэр дөнгөж 19 настай байв.
Мөн тэрбээр жюү жицү, бокс, таеквондогийн спортоор хичээллэдэг. Өнгөрсөн жилүүдэд улсдаа томоохонд тооцогдох тэмцээнүүдэд оролцож, өдөр амжилт үзүүлж байсан. Харин энэ удаа мөн тэрбээр Таеквон-догийн Монгол Улсын 30 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний 62кг тулааны төрөлд алтан медаль авч, тав дахь удаагаа аварга боллоо.
Мөн хэд хэдэн спортын төрлөөр монголдоо аваргалж, Дэлхийн аваргын хүрэл, Азийн аваргын хүрэл медаль хүртсэн Б.Алтанчимэг Холимог тулааны спортын ОУХМ цол тэмдэг хүртээд байгаа юм.