Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Улаанбаатар хотыг зургаадугаар сарын 1-нээс 14 хотод хуваах ажлыг хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг дээр тодорхой шийдвэрийг холбогдох албаныхан удахгүй УИХ-д танилцуулна. Хуулийн гол мөн чанар нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах. Эрүүл аюулгүй орчинд амьдрах асуудлаа оршин суугчид өөрсдөө мэдэх буюу хотын захирагчаа иргэд нь сонгох хуулийн зохицуулалт батлагдчихсан байгаа.
Улаанбаатарыг 14 хотод хувааснаар нийслэлийн засаг дарга гэдэг этгээд дээр төвлөрчхөөд байгаа эрх мэдлийг задалж, 14 хотдоо хуваарилж өгч байгаа юм. Ингэж байж төр, иргэдийн хоорондын харилцаа тодорхой болно. Үүнээс биш 14 хотод хуваагаад тоглоод байгаа юм биш.
Мөн төвийг 6 дүүргийг 14 болголоо гэдэг дээр шоолоод байх шиг байна. Гэтэл зарим дүүрэг нь 5000 дүүрэгтэй зарим нь 500 мянган хүнтэй байгаагаас үүдэлтэйгээр иргэдэд хүрч ажиллах нь өөр. Иймээс углуургаараа төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулж, наад захын асуудлаа өөрсдөө шийдэх асуудал л байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний бэлтгэл ажил шаардлагатай учраас нэг, хоёр жилээр хойшлуулах шаардлагатай гэсэн хувь гишүүний байр суурьтай байна" гэв.