Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боловсролын болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын үнэлгээний төвийнхөн хамтран элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой бүхий л лавлагаа мэдээллийг цахимд шилжүүлснээ танилцууллаа. Тодруулбал, 2018 оноос хойш элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн суралцагчдын оноо, бусад мэдээллийг төрийн үйлчилгээний нэгдсэн портал "И-Монголиа" системд нэвтрүүлсэн байна. Ингэснээр шалгуулагчид боловсролын байгууллагад биечлэн очихгүйгээр шалгалтын дүн, бусад лавлагаагаа хаанаас ч цахимаар авах боломж бүрджээ. Тухайлбал, элсэлтийн шалгалтын анхны болон хэмжээст оноо, дүйцүүлсэн дүн, амжилт, чанарын индекс, суралцагч өөрийн түвшин, улсын хэмжээнд хэддүгээрт эрэмбэлэгдэж байгаа зэргийг лавлагаа хэлбэрээр авч, ашиглах боломжтой аж.