Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Согтуу жолооч гурван иргэн дайрч хохироож ослын газраас оргон зайлсаныг цагдаагийн алба хаагч шуурхай илрүүлэн саатуулжээ.
Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт өчигдөр буюу 2025 оны 05-р сарын 6-ны өдрийн 20:00 цагийн орчимд согтуу жолооч гурван явган зорчигчийг дайрч хохироосон ба нэг иргэн газар дээрээ нас барж , хоёр иргэн хүнд гэмтжээ. Тухайн осол гаргасан согтуу жолооч ослын газраас оргон зайлсан байхад Төв аймгийн замын цагдаа н.Отгонбаяр шуурхай илрүүлэн согтуу жолоочийг саатуулан баривчилжээ. Согтуурсан жолооч цаашлаад хэдэн хүний амь нас , эд хөрөнгийг хохироох байсан. Өөрийн амь эрсэн иргэдээ авран хамгаалсан алба хаагчид цагдаагийн байгууллагаас талархал илэрхийллээ.