Хятадын засгийн газрын санхүүжилтээр баригдсан барилгын тэмдэглэгээг авах боломжгүй гэжээ

Хятадын засгийн газрын санхүүжилтээр баригдсан барилгын тэмдэглэгээг авах боломжгүй гэжээ

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын хананд China Aid 中国援助 гэсэн бичиг буй талаар асууж, шүүмжилсэн бичлэг цахим хуудсанд нийтлэгдсэн. Тэгвэл уг мэдээллийн дагуу тус дүүргийн хорооны ажилтантай холбогдон тодруулан асуухад дараах хариултыг өгчээ.

“China Aid буюу БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын төвд баригдаж буй “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж буй барилга. Нийт найман блок, 21 давхар, 1008 айлын орон сууц юм. Бидний зүгээс уг тэмдэглэгээг хариуцаж оролцох боломжгүй бөгөөд барилга хариуцсан байгууллагаас асуухад, энэ тэмдэглэгээ нь ихэвчлэн Хятадын засгийн газрын санхүүжилтээр баригдсан эмнэлэг, сургууль, дэд бүтэц зэрэг байгууламж дээр тавигддаг. Авах боломжгүй гэсэн тайлбарыг бидэнд хэлсэн. Бидний зүгээс авах арга хэмжээ байхгүй” гэсэн тайлбар өглөө.

Энэхүү төсөл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Дэнжийн 1000, Ногоон нуур, МҮОНРТ орчмын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, орон сууцаар хангах зорилготой. Уг буцалтгүй тусламжийн хүрээнд 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, авто зогсоол, ногоон байгууламж зэрэг цогцолбор хэлбэрээр төлөвлөгдсөн, ажилчид нь бүгд хятад хүмүүс ба гүйцэтгэгч нь БНХАУ-ын “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК юм байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд