Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь буяны ажлаар явж байсан "Хүүхдийг ухаан алдтал цохисон" гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.
Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийн талаар эргэн сануулахад, Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь "Хүүхдийг ухаан алдтал нь цохиж унагаад яваад өгсөн" гэх дүрс бичлэг өнгөрсөн оны есдүгээр сарын 23-ны /2024.09.23/ өдөр цахим орчинд нийтлэгдэж, энэ нь олны анхаарлыг татан иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байсан юм.
Тус дүрс бичлэгт, "утсаар ярьж яваа нэгэн эрэгтэй цахилгаан дугуй унаж яваа нэгэн иргэнтэй авто замын хэсэгт таарч, улмаар юм ярьж байгаа бололтой үйлдэл гаргаад удалгүй дугуйтай зорчиж байсан хүнийг цохих ба тухайн иргэн нь тэр даруйд газарт унах" нь гардаг. Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл дээрх хэрэгт холбогдох шүүх хурал өнөөдөр болж байна. Мөн уг хэргийн хохирогч нь ОУХМ, мото спортын тамирчин П.Мөрөн байжээ. Тэрбээр энэ талаар UBN.mn мэдээллийн сайтад тодруулга өгөхдөө, "Тухайн үед Дакар раллид оролцох гэж байсан учраас өөрийгөө ил гаргаагүй" гэжээ.