УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Мега төслүүдийн бичиг баримтууд яагаад хятад хэл дээр байна вэ?

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Мега төслүүдийн бичиг баримтууд яагаад хятад хэл дээр байна вэ?

Хуваалцах Жиргэх

Ерөнхий Аудиторын албан тушаалд нэр  дэвшигчдийн сонсгол өнөөдөр боллоо.  Барилга хот байгуулалтын яамны төрийн  нарийн бичгийн дарга асан СМагнайсүрэнг томилох эсэх талаар хэлэлцсэн билээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатар байр сууриа илэрхийлэв.

-Уг нь Ерөнхий  аудиторыг цөөнхөөс буюу сөрөг хүчнээс томилдог жишиг Европын орнуудад байдаг. Ингэснээр тухайн хүнд хараат бусаар ажиллах боломжийг  өгдөг. Одоо манай улсад ямар ч хяналт алга. Хамтарсан Засгийн газарт гурван нам багтлаа.

Та сайн хүн байж болно, мэргэшсэн хүн байж болно. Таны тухай олон магтаал сонслоо. Гэхдээ хэдий сайн хүн байсан ч хараат бусаар ажиллах боломжийг хангаагүй бол хэцүү. АТГ-ын даргыг ч цөөнхөөс томилдог байх ёстой юм.
       
Уг нь Ерөнхий аудитор хүн санхүүгийн мэргэжилтэй хүн байвал зүгээр. Учир нь санхүүгийн тайлангууд уншина, балансаа ойлгодог хүн байх хэрэгтэй.

Улсын төсөв ихээхэн тэлсэн үед та ажиллах нь.  Мөн төрийн албан хаагчид нийт ажиллах хүчний 19 хувийг бүрдүүлж байна. 231 мянган төрийн албан хаагчтай, 58 мянган хүн орон нутгийн өмчит компаниудад ажиллаж байна. Эдийн засаг дахь төрийн оролцоо хэт данхайсныг бүгд ярьж байгаа ч хийж байгаа ажил алга.    

Мега төслүүдийн бичиг баримтууд яагаад хятад хэл дээр байна вэ? Бид мега төсөл хэрэгжүүлсэн туршлага багатай байна уу? Эсвэл урдаас бэлэн ТЭЗҮ өгөөд, та нар энэ дагуу хий, төсвөө батлуулчих гэдэг юм болов уу? Үүнийг та анхаараарай.

Бас нэг жишээ хэлэхэд нийслэлд 36 км замыг 2.4 их наяд төгрөгөөр барих гэж байна. Нэг км замыг  хэдэн тэрбумаар барихыг шууд бодож болно. Ийм замбараагүй байж болох уу? Ийм өндөр өртөгтэй замын өгөөж нийтэд яаж ирэх вэ? 

Аудитын дүгнэлт их тулгуу ирдэг, уншиж судлах цаг олгодоггүй. Нийслэлд 36 км замыг 2.4 их наяд төгрөгөөр барих гэж байна. Тэгэхээр нэг км замын өртөг нь хэдэн тэрбум төгрөг байх вэ? Иймэрхүү замбараагүй байдал газар авлаа. Улсын төсөв тэлж байгаа нь сайн хэрэг боловч аудит зардлыг хэрхэн зарцуулж байгаад анхаарч ажиллаарай.

Аудит сайн ажилласан бол ногоон автобусны хэрэг гарах байсан уу? Энэ нь аудитын байгууллага улс төрөөс ямар их хамааралтайг харуулсан. УИХ таны томилгоог эцэслэн шийднэ гэв.      



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд