Ашигт Малтмал Газрын Тосны газрын даргаар АЭХ-ны дэд ерөнхийлөгч Д.Оюунцэцэгийг томилжээ

Ашигт Малтмал Газрын Тосны газрын даргаар АЭХ-ны дэд ерөнхийлөгч Д.Оюунцэцэгийг томилжээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Л.Баярмандалыг томилж байсан. Л.Баярмандал нь уулын инженер, геологич мэргэжилтэй. Боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/.  ОХУ-ын Геологи  хайгуулын дээд сургууль, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн.

Тэгвэл түүнийг чөлөөлж оронд нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Оюунцэцэгийг томилжээ.

Д.Оюунцэцэг нь төрийн удирдлагын менежер, санхүүч. Английн хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Оюу толгой, Рио тинто компанид болон Нийслэлийн Улаан загалмайн даргаар ажиллаж байсан. Урам төрийн бус байгууллагын тэргүүн, Лидер шип институтын захирал. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн; АН-ын санхүү, зохион байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөхийн албыг тус тус хашдаг юм байна.

Боловсрол

  • 1993-1995 он Анагаах ухааны дунд сургууль, бага эмч, сувилагч
  • 1998-2002 он Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль, бакалаврын зэрэг
  • 2005-2007 он Удирдлагын академи, Төрийн удирдлагын магистрын зэрэг


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд