Ослын улмаас автомашины дугуйнд дарагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ

Ослын улмаас автомашины дугуйнд дарагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ

Автомашины ослын улмаас дугуйнд дарагдсан нэг хүнийг аварч эмнэлэгт шилжүүлжээ.

Тодруулбал,Өнгөрөгч шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын  орон нутгийн замд Ханхонгор сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин осолдож нэг хүн автомашины дугуйнд дарагдсан гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Toyota Land Cruiser” загварын суудлын автомашин осолдож иргэн 27 настай эрэгтэй Б дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүлээлгэн өгчээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд