Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баянгол дүүргийн I хорооны нутаг дахь орон сууцад 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ний өглөө хүү нь ээжийнхээ аминд хүрсэн хэрэг гарсан юм.
Цагдаагийн байгууллагад уг хэргийн талаарх дуудлага мэдээлэл ирсний дагуу тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн очиж шалгалт хийхэд 50 настай Н гэх эмэгтэйг төрсөн хүү нь 5-6 удаа хутгалж хөнөөсөн байжээ. Эл хэргийг түүний ганц хүү Н.Бат-Эрдэнэ үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон бөгөөд НПГ-аас Эрүүгийн хуулийн 10.1-2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүний амь хөнөөсөн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.
Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байна.