Нэг өдрийн дотор 10 иргэнээс нийт 6 сая төгрөг шилжүүлэн авч, залилжээ

Нэг өдрийн дотор 10 иргэнээс нийт 6 сая төгрөг шилжүүлэн авч, залилжээ

Энэ сарын 5-ны өдөр "Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулса гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Үүнээс 3745 буюу 85.8 хувийг нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгджээ.

Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд