Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр "Оюутолгойн бүлэг орд бол Монгол Улсын төдийгүй дэлхийн хамгийн сор болсон алт, зэсний орд. Гэтэл энэ орд дээр гадны хоёр компани манай улсын талын ямар ч оролцоогүйгээр гэрээ хийж, тэр ч байтугай энэ оноос ашиглаж эхлэх гэж байна" хэмээн мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж уг асуудлаар мөн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж
-Оюутолгойн бүлэг ордын эргэн тойронд буй лицензүүдийг авсан компанийн асуудал хөндөгдөж эхэлж байна.
Бүлэг ордоос хоёр тийш гарсан үзүүр хэсгийн лицензийг энэ компани эзэмшиж байгаа. Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд хамаарах газрыг энэ компани эзэмшиж буйг би олон жилийн өмнөөс мэддэг байсан. Асуудал үүсч эхэлж байна. УИХ-ын даргын захирамжаар О.Батнайрамдал гишүүний ахалсан ажлын хэсэг байгуулагдаж байна. Миний бие бас орсон. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа Оюутолгойн гэрээтэй хамаарахгүйгээр тусад нь асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Ажлын хэсэг үр дүнтэй ажиллана гэж үзэж байна гэв.