Говийн бүсийн алслагдсан 13 цэгт сүлжээ оруулна

Говийн бүсийн алслагдсан 13 цэгт сүлжээ оруулна

Хуваалцах Жиргэх

Говийн аймгуудад сүлжээгүй газар багагүй байгаа тул 13 цэгт сүлжээ оруулах тухай Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. Одоогоор,

Говьсүмбэр аймгийн 10 баг сүлжээнд холбогдсон

Дорноговь аймгийн 7 баг сүлжээгүй

Дундговь аймгийн 35 баг сүлжээгүй

Өмнөговь аймгийн 56 сүлжээнд холбогдсон байна.

2025 онд говийн бүсийн алслагдсан 13 цэгт сүлжээ оруулахаар ажиллаж байгаа аж.

Говийн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн анхдугаар хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 12-нд Дорноговь аймагт болно.

Говийн бүсийн Дорноговь аймаг 12 сум 54 багтайгаас 7 нь, Дундговь аймаг 15 сум 66 багтайгаас 35 нь сүлжээгүй байна. Харин Говьсүмбэр, Өмнөговь аймгийн бүх багийг сүлжээнд холбожээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд