УИХ-ын зүгээс төсөвт өртөг өндөр, техник эдийн засгийн үндэслэл хангалтгүй гэх шүүмжлэлийн дагуу Засгийн газар ажиллаж байна. Харин УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос техникийн дүгнэлт, нөхцөл байдлын анализыг хамтран хийж, хэлэлцээрт ороход бэлэн байхын тулд ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэсэн саналтай байна гэв. Тус байнгын хорооны Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа. Дээрх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Анар, гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Э.Батшугар, Б.Пунсалмаа, Ж.Баярмаа, Д.Пүрэвдаваа нар ажиллахаар болжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.