Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд

Өнөөдөр "Ялалтын баяр"-ын 80 жилийн ой тохиож байна. Тэртээ 1945 оны тавдугаар сарын 9. Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаа дэлхийг нөмөрч, 70 сая хүний халуун амийг тасалсан Дэлхийн II дайн Европын бүс нутагт дуусаж, Гитлерийн Герман олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.

Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.

НҮБ-ын шийдвэрээр тавдугаар сарын 9-нийг дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгосон бол Орос улсад дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл, төрөл төрөгсөд нь дурсан санаж, Парист Францын төрийн тэргүүн нэр нь тодроогүй цэргийн булшинд цэцэг өргөн, цэргийн анги ёслон жагсдаг байна. Германд энэ өдрийг нацизмаас чөлөөлөгдсөн өдөр хэмээн хүндэтгэн тэмдэглэдэг.

Эх орны дайнд тэр үеийн ЗХУ хамгийн их хохирол амсаж, 27 сая хүний алтан амь үрэгдэж, том жижиг 1710 хот, 70 мянга гаруй тосгон суурин бүрэн болон хагас нуранги болж, 32 мянга орчим үйлдвэр аж ахуйн газар, 98 мянган сангийн аж ахуй, 1876 хамтрал шатаж, нурж сүйджээ.

 

Өнөөдөр НҮБ-ын дэлхийн II дайнд амиа алдагчдыг дурсах өдөр, Дэлхийн гудамжны хөгжимчдийн баяр тохиож байгаа бол Хойд Македони,  Серби,  Черногор,  Израиль, ОХУ-д Ялалтын баяр, Жерси аралд Эрх чөлөөний өдөр, Европын холбоонд Европын өдөр, АНУ-д Багш нарын баяр, Узбекистанд Дурсгал, хүндэтгэлийн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Олимп, дэлхийн аварга Косовогийн жүдоч Майлинда Келменди, АНУ-ын жүжигчин, дуучин, зохиолч Розарио Доусон, ОХУ-ын найруулагч Фёдор Бондарчук, Америкийн дуучин Билли Жоэл, Канадын хоккейчин Стив Айзерман, Беларусын жүжигчин  Алеса Качер нарын алдартнууд мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1450 - Бага хаадын үеийн хаан Төмрийн ачанцар Абд аль Латиф бусдын гарт амиа алджээ.

1886 – Кока Кола ундааны албан ёсны төрсөн өдөр.

1913 – Францад алдарт “Фантомас” кино дэлгэцэд гарав.

1936 - Италийн цэргүүд Этиопийн нийслэл Аддис Абеба хотыг эзлэн авч, Италийн бүрэлдэхүүнд нэгтгэв.

1955 - Баруун Герман Умард Атлантын цэргийн эвсэлд /НАТО/ элсэв.

1967 – Армид алба хаахаас татгалзсан Мохаммед Алигаас дэлхийн аварга цолыг нь хураан авав.

1970 - АНУ-ын "Цагаан ордон"-ы гадаа Вьетнамын дайныг эсэргүүцсэн 75-100 мянган хүний жагсаал болжээ.

2022 – АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины ардчиллыг хамгаалахад тусламж үзүүлэх хуулийг баталлаа.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд