Малчид хот руу нь дайрсан чоныг агнасан тохиолдолд хариуцлага хүлээхээгүй боллоо

Малчид хот руу нь дайрсан чоныг агнасан тохиолдолд хариуцлага хүлээхээгүй боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар санаачлан өргөн барьсан юм.

Хуулийн төслийн гол агуулна нь малчид амь нас, эд хөрөнгөө хамгаалах зорилгоор чоно агнасан тохиолдолд ямар нэгэн төлбөр төлөхгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх явдал юм. Учир нь, малчид амь нас, мал сүргээ хамгаалахын тулд хотонд нь орж ирсэн чоныг агнахад зөвшөөрөлгүй гэх шалтгаанаар торгууль, төлбөр төлөх зохицуулалттай байв. Энэ нь Үндсэн хуульд заасан амьд явах эрх, өмчтэй байх эрх зөрчигдөж байна гэж үзэн О.Амгаланбаатар гишүүн хуулийн төсөл санаачилсан гэдгээ хэлж байлаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд