ХӨСҮТ: Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

ХӨСҮТ: Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Хуваалцах Жиргэх

Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ээс мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа" Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1550 болоод байна. Үүнээс 67.6 буюу 1048 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Сүүлийн 24 цагт нийт 63 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Насны бүлгээр авч үзвэл гол төлөв 10-14 насны хүүхдүүд уг өвчнөөр халдварлаж байна. Газар зүйн байршлаар нь харвал Улаанбаатар хотод улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол ихэвчлэн бүртгэгдэж байна. Иймд дархлаажуулалтад хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай.

Түүнчлэн энэ сарын 6-нд Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд менингококкт халдварын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Улмаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмнэлзүй, тандалтын шуурхай багийг гаргаж хариу арга хэмжээ авч байна. Лабораторийн шинжилгээгээр сорьцод менингитийн үүсгэгч тодорхойлогдсон. Хүүхдийн биеийн байдал ерөнхийдөө хүнд байгаа бөгөөд өчигдөр харьцангуй тогтворжсон гэх мэдээллийг аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдээлсэн. Иймээс бага насны хүүхдийнхээ дархлааг дэмжиж, хувийн ариун цэврийг нь сахиулах, маск зүүж, хоолойгоо тогтмол зайлахыг анхааруулж байна. 

Томуу томуу төст өвчний хувьд тархалтын түвшин мөн улсын хэмжээнд идэвхжилийн түвшинд хэвээр хадгалагдаж байна. Хэдий дулааны улирал эхэлсэн ч гэсэн томуугийн вирусийн тархалт орчилд идэвхжил өндөр хэвээр байгаа. Иймд амны хаалт зүүж, хувийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай" гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд