Зеленский Пүрэв гаригт Путинтэй уулзахад бэлэн

Зеленский Пүрэв гаригт Путинтэй уулзахад бэлэн

Украины ерөнхийлөгч Зеленский энэ Пүрэв гаригт /2025.05.15/ энхийн хэлэлцээрийн асуудлаар Истанбул хотноо Путинтэй ганцаарчлан уулзахад бэлэн гэв. Тэрбээр “Аллагыг үргэлжлүүлээд байх шалтгаан үгүй. Би Пүрэв гаригт Туркт Путиныг хүлээж байх болно. Ганцаарчлан уулзана. Бид Даваа гаригаас эхлээд бүрэн бөгөөд удаан хугацаанд гал зогсоох хүлээлттэй байна” гэжээ.

Эргэн сануулахад, Путин Ялалтын баярын хүрээнд ОХУ-д айлчилсан удирдагчидтай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө "Ирэх Пүрэв гаригт Истанбул хотноо Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн байна. Шууд хэлэлцээг дахин эхлүүлэх ёстой. Хэлэлцээг урьдчилсан нөхцөлгүйгээр явуулна" гэсэн юм.

Энэ мэдэгдлийн дараа Дональд Трамп Украинаас Путины саналыг хүлээж авахыг шаардсан билээ. Тэрбээр “Украин энэ саналыг нэн даруй хүлээж авах хэрэгтэй. Дайныг дуусгах арга зам байгаа эсэх нь эндээс л тодорхой болно. Хэлэлцээ хийх боломж байгаа эсэхээ ядаж тодорхойлно. Хэрвээ тийм боломж байхгүй гэвэл Европын удирдагчид болон АНУ илүү чиг баримжаатай болж, зүй зохистой хөдлөх боломжтой. Одоо уулзацгаа” гэжээ.

Ийнхүү Путин санал тавьж, Трамп дэмжиж, Зеленский зөвшөөрснөөр энэ Пүрэв гаригт талууд нүүр тулсан уулзалт хийж магадгүй болоод байна.

 

                                                                                                                                              ЭХ СУРВАЛЖ: BBC



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд