ЦАХИМ ОРЧИНД “ХЯМД БАЙР ТҮРЭЭСЛЭНЭ” ГЭХ ЗАР БАЙРШУУЛЖ  ₮9,400,000 ЗАЛИЛЖЭЭ

ЦАХИМ ОРЧИНД “ХЯМД БАЙР ТҮРЭЭСЛЭНЭ” ГЭХ ЗАР БАЙРШУУЛЖ ₮9,400,000 ЗАЛИЛЖЭЭ

Тухайлбал энэ оны 05 дугаар сарын 05-аас 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн зарын нэгдсэн группт Бат-Оргил гэх хаягаас "Байр хямд үнээр түрээслэн" гэх зар мэдээллийг байршуулж, нийт 3 иргэнээс 9,400,000 төгрөг авч, залилсан гэх үйлдлийг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь бусдын орон сууц түрээслэн, худалдана гэх зар мэдээлэл дээрх гэрэл зургийг хуулбарлан авах эсвэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэх зэрэг байдлаар байр түрээслэх хэрэгцээ шаардлагатай иргэдийг мэдээллээр төөрөгдүүлж, эд хөрөнгийг нь хуурч мэхлэн авдаг.

Энэ оны эхний 4 сарын байдлаар цагдаагийн байгууллагад "Залилах гэмт хэрэг" 5744 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 30.9 хувийг эзэлж байна.

агдаагийн байгууллагаас түрээсийн үйлчилгээтэй холбоотойгоор иргэдийн эд хөрөнгийг залилсан 41 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иргэд та бүхэн амар хялбар аргаар мөнгө олох зорилготой этгээдүүдэд таны өмчлөх эрхэнд халдах боломжийг бүү олгоорой.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд