Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн цагаан сарын шинийн нэгэн, хоёронд амралтын өдрүүд таарч бүх нийтээр ажлын нэг өдөр амрахаар болсон. Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр сунгагдсан.
Иргэдийн дунд олон хоног хэлэлцүүлэг өрнөж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар боловсруулж байгаагаа мэдэгдсэн. Гэсэн ч намжаад байв.
Хэрэв Л.Энх-Амгалан сайдын боловсруулснаар батлагдвал цагаан сараар 4-6 хоног, наадмаар найм хоног амрах юм. Тодруулбал баярын амралтын өдрүүд хагас, бүтэн сайнтай давхацвал тухайн хоёр хоногийг нөхөн тооцох, ажлын өдөр рүү шилжүүлэх зохицуулалт үйлчилнэ.
Харин өчигдөрөөс зарим нэр бүхий УИХ-ын гишүүд үүнтэй адил агуулга бүхий хуулийн төсөл боловсруулж, өргөн барихаар бэлтгэж байгаагаа мэдэгдэв. Тухайлбал наадмаар долоодугаар сарын 10-наас 20-ныг хүртэл 10 хоног амардаг байхаар тусгажээ.