МҮБХ: Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

МҮБХ: Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Монголын Үндэсний бөхийн холбооноос уриалга гаргалаа.

Онцолбол уриалгадаа, сүүлийн жилүүдэд үндэсний бөхөөр дамжуулан олон нийтэд танил болох гэсэн хүмүүс олширсон. Үүнийгээ ахуйн болон нийгэм, нам эвслийн үйл ажиллагаанд ашиглаж, өөрсдөдөө зохиомол нэр өгч, нийгмийн сүлжээнд анхаарал хандалт авахын тулд ёс зүйгүй үг хэлэн, эрээ цээргүй байх, Монгол бөхийн хувцас хэрэглэлийг өмсөн бөхийн гараа дэвээг дуурайх зэрэг үйлдлүүд гаргаж байна. Эдгээр иргэд нь үндэсний бөхийн албан ёсны ямар нэгэн цолгүй бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр элдэв үйлдлүүдийг гаргаж байгаа гэдгийг онцлов.

Мөн нийгийн сүлжээгээр эрээ цээргүй авирлаж монгол бөхийн нэр хүндэд халтай гаж үйлдлүүд гаргаж байгаа этгээдүүдийг өөгшүүлж үзэхгүй байхыг уриаллаа. Мөн дээр дурдагдсан зарим иргэний үйлдлүүдийг эрх бүхий байгууллагаар шалгуулахаа мэдэгдээд байгаа юм.

бичвэр нарын зураг байж магад



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд