Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулуун ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, тэрбээр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасагт буюу улаан бүсэд хэвтэн эмчлүүлж, биеийн байдал сайнгүй байгаа аж. Эрүүл мэндийн тухайд зүрхэндээ зургаан тэлэгчтэй. Хамгийн сүүлд анхан шатны шүүх хурлаас хойш УГТЭ-т хүргэгдэж зүрхэндээ хоёр стент тавиулсан билээ. Түүнийг өдгөө хорих ангиас нь эмнэлэгт 24 цагийн хянах камер байршуулсан байдалтай эмчлүүлж байна.
Хэргийг сануулахад, П.Батчулуун эмчийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон /2025.01.20/ өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болж шүүх хуралдааныг өнгөрсөн гуравдугаар сард /2025.03.13/ нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж, оноосон ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм. Улмаар улсын дээд шүүхээр хэргийг хүлээн авч, хянан шийдвэрлэхээр болсон ч шүүх хурлын тов тодорхогүй байгаа билээ.