Гадаадын тагнуултай хамтарсан гэх лам З.Санждоржид 9.6 жилийн хорих ял оноожээ

Гадаадын тагнуултай хамтарсан гэх лам З.Санждоржид 9.6 жилийн хорих ял оноожээ

Гадаадын тагнуултай хамтарч ажиллаж, эх орноосоо урвасан гэх хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын шүүх хурал өчигдөр хаалттай явагдаж өндөрлөсөн.

Шүүхээс гаргасан шийдвэрийг танилцуулахад З.Санждоржийг нээлттэй хорих ангид есөн жил 6 сар хорих ял оноож, Д.Бямбажавыг есөн жил нээлттэй хорих ангид хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл

"Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах" буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх" гэсэн хуулийн заалттай байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд