Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Зууны манлай дуучин Б.Сарантуяа болон Б.Ангирмаа нар гадаад улсаар "Миний дуу" европын аялан тоглолтоо хийгээд явж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Австри Улсын нийслэл Вена хотод тоглох байсан тоглолтонд нь цөөхөн иргэд цугласан гэх шалтгаанаар цуцалсан. Ингэхдээ уг тоглолтыг зохион байгуулсан тус улсад ажилж амьдардаг монгол улсын иргэнийг хохироосон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархан олны шүүмжлэлд өртөөд байсан юм. Тэгвэл дуучин Б.Сарантуяа н.Учрал буюу Торентийн мөнгийг өгч, хохирлыг нь барагдуулжээ. Энэ талаар н.Учрал өөрийн цахим хуудсанд "Монголын ард түмэнд баярлалаа. Одоо энэ хүнийг ахиж дурсахгүй. Энэ хар дарсан зүүдээ мартая. Мөн сэтгэлзүйн хохиролд оруулсандаа уучлаарай ч байсангүй. Үнэн гомдмоор, хэзээч уучлахгүй бас дахиж харьцахгүй. Шударга үнэн нь үргэлж ялдаг байгаа" хэмээн бичсэн байна.