Засгийн газар маргааш хуралдахгүй

Засгийн газар маргааш хуралдахгүй

Хуваалцах Жиргэх

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Гэвч маргааш /2025.05.14/ хуралдахгүй.

Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын сайд нар говийн бүсийн зөвлөгөөнд өчигдөр оролцсон юм. Тэд үргэлжлүүлэн говийн бүсэд ажиллана. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа маргааш /2025.05.14/ болох юм. Нээлтийн дараа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа шууд эхэлнэ гэдэг мэдээлэл өгч байсан билээ.

Төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын Чайна Энержи компани болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хөгжил шинэтгэлийн хороо зэрэг олон газар хамтран нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл хангажээ. Бүтээн байгуулалт эхлэхээс өмнө Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хоёр тал өөрсдийн газар нутаг дээрх бүтээн байгуулалтын ажлаа хийсэн байх юм.  



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд