Телеграмм олон нийтийн сүлжээнд  69.000.000 төгрөг иргэдээс залилжээ

Телеграмм олон нийтийн сүлжээнд 69.000.000 төгрөг иргэдээс залилжээ

Хуваалцах Жиргэх

Энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр Телеграмм олон нийтийн сүлжээний “Орлого ол” гэх группт нэгдэж, бусадтай харилцан 10 удаагийн гүйлгээгээр 40.000.000 төгрөг, “Хөрөнгө оруулж шагналаа аваарай” гэх группт нэгдэж 8 удаагийн гүйлгээгээр 29.000.000 төгрөгөө шилжүүлж залилуулсан үйлдэлд шалгалтын ажиллагааг явуулж байна.

Мөрдөгчид алдагдсан хөрөнгийг шуурхай царцаах, битүүмжлэх чиглэлээр банк, санхүүгийн байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байгаа боловч дээрх төрлийн гэмт хэргийг гадаад улсаас зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.

Иймд иргэд цахим орчинд нийтлэгдсэн хуурамч зар, мэдээллийг сайтар нягтлах, бусдын санал болгож байгаа хямд хялбар таатай нөхцөлд хууртахгүй байх, цахим төлбөр, худалдан авалт, хөрөнгө оруулалтыг хийхдээ хянамхай хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд