Цагдаагийн алба хаагч байна гэж согтуу иргэнийг залилжээ

Цагдаагийн алба хаагч байна гэж согтуу иргэнийг залилжээ

Хуваалцах Жиргэх

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр СХД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь 29 настай Н гэгч этгээд цагдаагийн албан хаагч гэж өөрийгөө итгүүлэн гэрт нь дагуулж орж,  гар утас, ээмэг, бөгж, түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлийг нь залилан авч зугтаасан байна.  Уг хэргийг олж тогтоон шалгалтын ажлыг явуулж байгаа аж.

Хэрэв цагдаагийн албан хаагч албан тушаал, цол, нэрээ хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд иргэн та бичиг баримтыг нь шалгах, сэжиг бүхий санагдсан бол цагдаагийн газрын 102 дугаарт хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд