Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтажил өнөөдөр нээлтээ хийж эхэлүүлж байгаа биллээ. Тус нээлтийн ажиллагаанд оролцож буй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артур мэдээлэл өглөө.
Төмөр замын газрын дарга Б.Артур:
-Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын ажил олон жил яригдсан. Энэ оны хоёрдугаар сард Эрээн хотод Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр байгуулагдаж, хил холболтын төмөр замыг барьж байгуулах, нүүрсний худалдааны хүчин чадлыг нэмэгдүүлэх цогц асуудлыг БНХАУ-ын талтай хэлэлцэн тохиролцсон. Үүний дагуу өнөөдрийн нээлтийн арга хэмжээг хамтарсан байдлаар зохион байгууллаа.
БНХАУ-ын хилийн шугам нь одоо баригдсан байгаа төмөр замын шугамаас 700 метр зайд дутуу байгаа. Монголын талын Гашуунсухайт өртөө баригдсан боловч 8-9 км зайтай байгаа. Энэ хоёр төмөр замын хил дамнасан хэсгийг барьж байгуулна. Хятад талтай анхнаасаа нэг зураг төсөл, нэг гүйцэтгэгчтэй байвал үр дүн нэг гарна гэж үзсэн тул өнөөдрийн арга хэмжээг хамтарсан байдлаар ийнхүү зохион байгууллаа.
2025.04.31-ны өдөр тендерийн нээлт болж хятадын хоёр компани санал ирүүлснээс тэргүүлэх том компани болох “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” /China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., LTD/ 22 сарын дотор гүйцэтгэх санал ирүүлсэн. Тендерт ялсан компанитай гэрээ хэлэлцээр байгуулах ажил явагдаж байна. Эхний ээлжинд шон суурь буюу нүдэнд харагддаггүй гүүрний баганын доод талыг өрөмдөж хүчитгэх ажлыг хийнэ. Энэ жилдээ баганан суурины шон суурийг өрөмдөж хийж дуусгана. Ажлын явц сайн бол баганыг цутгах ажлаа эхлүүлнэ. Мөн дам нуруунуудаа хийж дуусгана. Онцлогоос шалтгаалж хятадын талаас төмөр зам баригдаж орж ирнэ.
Монгол улс 1955 оноос эхлэн төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны нэг болсон. Төмөр замын олон улсын ачааны хэлэлцээрийн дагуу цариг ондоо байвал өөрийн хилийн өртөөнд ачаатай галт тэрэг хүлээж авдаг үндсэн зарчимтай байдаг. Үүний дагуу Тавантолгойгоос орж ирж буй ачаатай галт тэрэг Ганц мод өртөө буюу хятадын нутаг дэвсгэрт, хятадын галт тэргэнд ачигдана гэсэн үг. Хятадаас эргээд монгол руу орж ирэх импортын ачаа Гашуунсухайт өртөөнд хүлээн аваад ачааг сэлгэн ачна гэсэн үг.