Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл” нээлттэй өдөрлөгийг маргааш Сүхбаатарын талбайд (2025.05.15 ) зохион байгуулна.
Жил бүрийн тавдугаар сарын 15-нд дэлхий нийтээрээ “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэж, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болсон гэр бүлийн үнэ цэнийг дээдэлж, гэр бүлийг хамгаалах, дэмжих уриалгыг түгээдэг уламжлалтай.
2024 онд Монгол Улсын Засгийн газар гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийг Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг гэж үзэж, “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”-ыг байгуулж,нийгмийн үндсэн нэгж “гэр бүл”-ийг дэмжих, ялангуяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг цогцоор анхааран ажиллаж байна.
Маргааш (2025.05.15 ) болох “Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл” нээлттэй өдөрлөгийн үеэр
Хүүхэд, гэр бүлийг дэмжихэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх;
Хөдөлмөрийн яармаг арга хэмжээ зохион байгуулах;
Нийгмийн халамжийн үйлчилгээг газар дээр нь болон онлайнаар үзүүлэх;
Нийгмийн даатгалын үйлчилгээ газар дээр нь болон онлайнаар үзүүлэх;
ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ;
Өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн зээл олголт
Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрт хамрагдсан өрхийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулах;
Тараах материал, статистик тоон мэдээллийг танилцуулах зэрэг төрийн үйлчилгээг нэг дороос авах юм.
Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлалын туршилтын” хөтөлбөрийн хүрээнд “Цар тахлын үе хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2“-т хамрагдсан айл өрхийн төлөөлөл өөрсдийн хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, олны хүртээл болгоно.
“Цар тахлын үе хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2“-т Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн 1,259 өрхийг хамруулжээ.