Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас Ардчилсан намын гишүүн буюу экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг элийрэгч гэх Ц.Уянгыг Бангкок дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр нэр дэвшүүлэх саналыг гаргажээ.
Нэр дэвшигчийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах хүсэлт бүхий албан бичгийг АТГ руу явуулжээ.
Мөн АН-ын гишүүн Ш.Жандосыг Анкара дахь ЭСЯ-ны зөвлөх, Канберра дахь ЭСЯ-ны зөвлөхөөр Х.Ержан нарыг томилуулахаар тэдний " хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг" ХАСУМ-ийг хянуулах хүсэлтийг АТГ-д гаргасан байна.
Элийрэгч Ц.Уянгын хувьд Монголын алдарт эхийн одонт ээжүүдийг хээлтүүлгийн шагналтан гэж доромжилсоноор олон түмнээс "элийрэгч" хэмээх гуншинг авч байсан. Мөн өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж, ялагдал хүлээсэн нэгэн. Дээр нь гадны гар хөл гэгддэг “No War” хөдөлгөөний гишүүн гэдэг бөгөөд Одоогийн засгийн газрыг хүчтэй эсрэгүүцэгчдийн нэг гэж болно.