Амиа алдсан охиныхоо төлөө 20 жил тэмцсэн С.Шаарийбууд

Амиа алдсан охиныхоо төлөө 20 жил тэмцсэн С.Шаарийбууд "Энхийн шагнал" олгоно

Хуваалцах Жиргэх

 

 

Монгол Улсын Гавьяат багш С.Шаарийбууд "Энхийн шагнал" хүртээхээр болжээ. “Дэлхийн энхийн их наадам” төрийн бус байгууллагаас жил бүр олгодог энэ шагналыг гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2025.05.15/ 16.00 цагт “Чингис хаан” үндэсний музейн танхимд болно.

Түүний охин Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны аравдугаар сарын 19-нд Малайз улсад хууль бусаар хөнөөснөөс хойш 20 жилийн хугацаа өнгөрсөн. Малайз улсад амиа алдсан монгол эмэгтэйн гэр бүлд учирсан хохирлыг барагдуулах шүүх хурлыг 2025 оны тавдугаар сарын 19-нд товлосон боловч хойшилсон. Тодруулбал, энэ шүүх хурлыг таван сараар буюу 2025 оны аравдугаар сарын 6-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Малайзын засгийн газарт 2025 оны хоёрдугаарын 12-нд сард 30 хоногийн дотор тус улсад амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Мумати Муругиа тушаасан байдаг. Хэрэв дахин гэм буруутай гэдэг нь тогтоогдвол тухайн хохирол барагдуулах мөнгө Ш. Алтантуяагийн гэр бүлд олгогдно. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд