Т.ДОРЖХАНД: ЗАСГИЙН ГАЗАРТ ОРСОН ХҮН БҮР ХУЛГАЙЧ БОЛДОГГҮЙ

Т.ДОРЖХАНД: ЗАСГИЙН ГАЗАРТ ОРСОН ХҮН БҮР ХУЛГАЙЧ БОЛДОГГҮЙ

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын Шадар сайд, ХҮН-ын дарга Т.Доржханд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэр бүлийг тойрсон асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “Нэгдүгээрт, Монгол Улсын эрх ашиг хаана байна, тэнд ХҮН байна. ХҮН-ын даргын хувьд ч энэ байр суурин дээрээ бат зогсож байна. Хоёрдугаарт, эдийн засгийн бодлого, макро түвшний бүтээн байгуулалтад сөрөг нөлөө үзүүлдэг бүлэглэлүүдтэй бид хатуу тэмцэнэ” гэв.

Мөн тэрээр, “Засгийн газарт орсон хүн бүр хулгайч болдоггүй. Би Л.Оюун-Эрдэнийг худлаа хэлдэг, хулгай хийдэг хүн гэж боддоггүй. Тэр хүн өөрийнхөө орлогыг нотлох учиртай. Олон улсад энэ бол энгийн жишиг. Үүнийг шаардах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ үүний цаана улс орны эрх ашгийг хөндсөн, чухал үйл явц өрнөж байгаа гэдгийг бид мартаж болохгүй” хэмээн онцлов.

Тэрбээр Лу.Гантөмөр, өөрийнхөө нэрийг дурдан “Бидэнд ашиг сонирхлоор нэгдсэн зүйл байхгүй. Бид нийтлэг үнэт зүйлс дээр хамтарч ажиллаж байна” гэж нэмж хэлэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд