Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү, бэр хоёрын тансаглал болон эрчим хүчний салбарын реформын талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Ерөнхий сайдтай холбоотой асуудлын талаар мэдэх юм алга. Өөрөө тайлбараа хийх байх. Ер нь бол би хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе, орлогоосоо илүү зарахаа больё гэж сүүлийн хэдэн жил ярьж байгаа.
Цахилгаан, дулааны үнийг нэмэх талаар бүрэн эрхийнхээ хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрээ гаргах байх. Өнгөрсөн өвлийн тухайд цахилгаан, дулааны хязгаарлалт бага хийж, хөлдөлт багатай даван туулсан.
Цаашид, БНХАУ-ын "Экзим" банкнаас 260 сая ам.доллар зээлж Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих гэж байгаа. Энэ жилээс ажил хэвийн явж эхэлнэ. 2029 онд ашиглалтад орно гэсэн зүйл хэлж байгаа. Бид 2028 онд ашиглалтад оруулаач гэдэг шаардлагыг тавьж байгаа.
2027 оны эхний хагаст Баянгийн цахилгаан станцын 30МгВ, 2025 ондоо Бөөрөлжүүтийн ЦС-ын хоёр дахь блокийн 150МгВ, Сэлэнгийн 70МгВ, Тосонцэнгэлийн үлдсэн 8МгВ тус тус ашиглалтад орохоор ирэх өвлөөс цахилгаан, дулаан хязгаарлахгүйгээр даван туулах боломжтой болно гэв.