Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны 75 дугаар Их хурал Өмнөд Америкийн төв хэсэгт оршдог Бүгд Найрамдах Парагвай Улсад өчигдөр боллоо. Өмнөд Америкийн Хөлбөмбөгийн Холбооны төв нь Парагвайд байдаг бөгөөд энэ жил дэлхийн 211 гишүүн орны Хөлбөмбөгийн Холбооны удирдлагууд, албаны ажилтнууд хүрэлцэн ирж, 75 дугаар Их хурал буюу Конгрессоо амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, цаашид илүү ойр дотно хамтран ажиллаж, бүхий л талаар туслалцаа дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Ноён Жианни Инфантино өмнө нь МХБХ-ны Ерөнхийлөгчийг шинээр сонгогдсон даруйд мөн баярын мэндчилгээ ирүүлж, түүний туршлага, боловсрол мэдлэг Монголын Хөлбөмбөгийн холбоог илүү өндөр түвшинд хөгжүүлж чадна гэдэгт итгэж буйгаа дахин илэрхийлж байв.
Монголын Хөлбөмбөгийн холбоог дэмжих чиглэлийн хүрээнд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга болон газар, хэлтсийн дарга нар, Засаглал хариуцсан газрын дарга, Санхүү хариуцсан газрын дарга, гишүүн орнууд хариуцсан газрын дарга гэх мэт манай улстай ойр хамтран ажиллаж буй удирдлагын багтай тусгайлан уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Монголын Хөлбөмбөгийн Холбооны нөхцөл байдлын талаар ярилцан, холбооны санхүүд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тогтоосон ХЯЗГААРЛАЛТЫГ АЛБАН ЁСООР цуцлахаар боллоо.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагааг хэвийн горимд оруулж, шинэ Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж ажиллахаа Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос илэрхийлжээ.