Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хэмээн яруу найрагч Г.Гүррагчааг саатуулжээ

Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хэмээн яруу найрагч Г.Гүррагчааг саатуулжээ

Хуваалцах Жиргэх

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас яруу найрагч Г.Гүррагчаа гэх хүнийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Эрүүгийн хуулийн үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт сэжиглэн албадан саатуулжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Г.Гүррагчааг тус хуулийн 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн” гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах шаардлагатай гэж үзсэн мөрдөгчийн саналыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн аж.

Тус шүүхийн шүүгч Х.Санжидмаа НПГ-аас ирүүлсэн саналыг өнгөрсөн баасан гарагт яллагдагч, өмгөөлөгч, прокурорыг байлцуулан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсэг дэх “Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр Г.Гүррагчаад нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Тэгвэл олон нийтийн сүлжээнд зарим хүн “Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө баривчиллаа. Суллахыг шаардаж байна” хэмээн бичиж буй бөгөөд “Түүнийг элдвээр дарамталж мессеж бичээд зогсохгүй машиныг нь урсгал сөрж мөргөсөн нь Г.Гүррагчааг дуугүй болгох гэсэн хууль хяналтын байгууллагынхны дарамт” гэсэн байв. Тэрбээр Монголд уран олборлохыг эсэргүүцэгчдийн нэг аж.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд