Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Цэгц” клубын уулчин Б.Батхишиг, “Хоризон” клубын уулчин А.Баттогтох нар дэлхийн дээвэр гэгдэх Эверестийн оргилд амжилттай авирлаа. Тэд Эверестийн оргилд мөрөө үлдээсэн Монголын 15, 16 дахь уулчин болж байна. Ирэх жил Эверест болон 8000 м дтд хайрхануудад дахин авиралтын баг гарахаар болжээ.
Дэлхийн хамгийн өндөр уул болох Эверест нь 8848.86 метр өндөр бөгөөд Монгол орны хамгийн өндөр уул болох Алтай Таван Богдтой харьцуулбал даруй хоёр дахин өндөр гэсэн үг юм.
2023 оны энэ өдөр "Жаргалант" уулчдын клуб багаараа Эверест, Лхоце оргилд гарч байсан бол өнгөрсөн 2024 онд хоёр уулчин хөтөчгүй гарч, буух үедээ осолдсон харамсалтай хэрэг гарсан юм. Харин энэ удаа эрэгтэй, эмэгтэй хоёр уулчин амжилттай оргилд гарсныг эх сурвалж мэдээлжээ.