АН-ын төлөөлөл:  АН-ын дарга Л.Гантөмөр, та МАН-ын Засгийн газраас нэн даруй гарах ёстой! гэсэн шаардлагаа өглөө

АН-ын төлөөлөл: АН-ын дарга Л.Гантөмөр, та МАН-ын Засгийн газраас нэн даруй гарах ёстой! гэсэн шаардлагаа өглөө

Хуваалцах Жиргэх

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-д Ардчиллын үзэл баримтлал, үнэт зарчмыг төлөөлөн суугаа АН-ын 42 гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр нарт өнөөдөр /2025.05.19/ шаардлага хүргүүллээ.


АН-ын гишүүдийн төлөөлөл: 2024 оны сонгуулиар Ардчилсан намын гишүүд, дэмжигчид бид Ардчилсан намаас нэр дэвшсэн 42 гишүүнийг сонгож, парламентын 33 хувийн төлөөллийг бүрдүүлэн, эрх баригчдад хүчтэй хяналт тавих үүрэг оноосон түүхэн сонголтыг хийсэн.

АН-ын дарга Л.Гантөмөр, та МАН-ын Засгийн газраас нэн даруй гарах ёстой! Хамтарсан Засгийн газраас гарах шаардлагыг УИХ дахь бүлгийн гишүүдэд хүргүүлж байна.

Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол:

-Ардчилсан сонгогчдыг хуурсан

-Намын дүрмийг зөрчсөн

-Иргэдийн итгэлийг алдсан гэж үзэн

АН-ын даргаас огцруулах хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна гэлээ. 

Ардчилсан намын гишүүн Ц.Уянга:

-Засгийн газарт Ардчилсан намыг төлөөлөн суугаа нийт 42 УИХ-ын гишүүн түүнийг ахалж байгаа АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга нарт шаардлага хүргүүлэхээр цугларсан байна. Шаардлагын агуулга нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, нийгэмд үүссэн бухимдалтай холбоотой. Энэ асуудалд Ардчилсан намын удирдлагууд МАН-ын улаан хамгаалагч болж, биет төлөөлөгч мэтээр ажиллаж байна. Үүнийг эсэргүүцэж шаардлага хүргүүлж байна.

Ардчилсан намын гишүүн Л.Ганхөлөг:

-Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн таван жилийн хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байна. Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад өөрийн орлого нь 200 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 15 сая төгрөг боловч олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх  тансаг зэрэглэлийн худалдан авалтыг түүний хүү О.Тэмүүлэн хийж, олон нийтийн сүлжээнд иргэдээ басамжлан доромжилсон өнгө аястайгаар нийтэлсэн. Үүнээс үүдэн Засгийн газрын тэргүүнийг орлогоо нотлохыг шаардаж, иргэд жагсч байна. Жагсаал өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Үндэсний хэмжээний улс төрийн хүчин болсон Ардчилсан намаас эдгээр даврал, зах хязгааргүй хулгайд улс төрийн хүчнийхээ үүргийг гүйцэтгэж ажиллахыг шаардаж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд