ЦЕГ: Ховдод гарсан ослоос нэмж хүн нас бараагүй, гурван иргэн ухаангүй байгаа

ЦЕГ: Ховдод гарсан ослоос нэмж хүн нас бараагүй, гурван иргэн ухаангүй байгаа

Ховд аймагт  энэ оны тавдугаар сарын 17- ны өдөр Чандмань-Уушир ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны барилгын подем тасарч 11 унаж, гурван иргэн газар дээрээ амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийн талаар  талаар ЦЕГ- ын Урьдчилан сэргийлэх газрын ХМОНХХ- ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн ,цагдаагийн хошууч С.Баярбилэг мэдээллийг тодрууллаа. 

Олон нийтийн сүлжээгээр тоон мэдээлэл дээр зөрүүтэй мэдээллүүд явж байсан. Одоогоор бол гурван иргэн нас барсан. Мөн гурван иргэний биеийн байдал хүнд, ухаангүй байдалтай. Аймгийнхаа Эрүүл мэндийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байна. Үлдсэн таван иргэний тухайд мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваад явж байна. 


Уг барилга нь 2024 оны дөрөвдүгээр сараас эхлээд 40 айлын орон сууцны зорилгоор баригдаж байсан таван давхар барилга гэсэн мэдээлэл байна. 

Хэргийн хувьд ажил олгогч болон хөдөлмөр аюулгүй байдлын асуудлууд яригдана. Эрүүгийн хуульд энэ төрлийн зохицуулалтыг маш тодорхой хуульчлаад өгчихсөн байсан болохоор цагдаагийн байгууллагаас уг зүйлчлэлтэй холбоотойгоор хяналт шалгалтын ажлыг явуулж байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд