Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/40 тушаалаар “Стандарттай байгаль орчны салбар хөтөлбөр”-ийг баталсан. Тус тушаалын хэрэгжилтийг хангах, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулах зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасангаар ахлуулсан Бүтээмжийн үйл ажиллагааг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Яамны газар, хэлтэс бүрийн төлөөлөл багтсан тус ажлын хэсэг өнөөдөр “Өглөөний уулзалт” зохион байгууллаа.
Энэхүү уулзалтаар байгаль орчны стандартуудыг сайжруулах, шинээр боловсруулах, стандартыг ойлгох, дагаж мөрдөх талаар олон нийтийн зөв хандлагыг төлөвшүүлэх, стандартын хяналтыг боловсронгуй болгох, байгаль орчны салбарын байгууллагын менежментийг сайжруулах, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг харилцан уялдаатай цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Тухайлбал, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасангийн зүгээс салбарын нэгдмэл удирдлагын тогтолцоог бэхжүүлж, хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн нөөц, баялгийг зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадамжтай үндэсний нийгэм, эдийн засаг, ногоон хөгжлийн загварыг бий болгох зорилттой нийцэх ёстой. Энэ ч үүднээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь ногоон бүтээмж (Green Productivity) буюу эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг сайжруулахын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах зорилготой удирдлагын хандлага, аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавин ажиллахыг чухалчилсан юм.