Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамтарсан Засгийн газрын хувь заяа хэрхэх асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын уулзалт үргэлжилж буй энэ цаг үед УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "МАН-н засгаа бүтэн авах гэсэн санаархал болоод явчихлаа. Нэг их гайхахгүй байна. Угаасаа сайд болоогүй гээд үхэлдэгсэд, дэд сайд болох гээд төрийн хэмнэлт энээ тэрээгээр амаа таглуулаад, бүр шалдаа бууж төрийн өмчит компани, энд тэндхийн газрын дарга болох гэж элдвээр үзээд байгаа сураг сонссон ч хамтарсан Засгийн гайгаар гэдгээр намжааж байсан шиг байгаа юм.
2024 оны сонгуулиар MCS ихдээ МАН-д 30 тэрбумыг хандивласан байдаг. /Далд хэд юм бүү мэд/ Мэдээж АН, ХҮН-д ч хандивласан бөгөөд ил тод төлөөнийх нь гишүүд бий. Одоо тэгээд төлөөллүүдээ засагт гаргаад өөрсдийнхөө асуудлыг нам дараг.
Халхын Заяа ийм бол хэн ч яалтай. Ингээд эрх ашиг нь хөндөгдхөөр хэлд ордог гишүүд нь эзэндээ ээлтэй хуулиа батлаад хувь хишгээ хүртсээр явцгаах юм байгаа биз.
Ухаахудаг яриад байна. Ухаа Худаг гэж юу юм бэ гэдгээ ч мэдэхгүй хүмүүст хэлэхэд
Тавантолгой ордын нөөцийн 20 хувь нь баталгаажсан орд байсан бол Ухаахудаг ордын 80 хувийн нөөцийн баталгааг улсын мөнгөөр хайгуулж хийж тогтоосон байдаг юм билээ.
Ухаан нь хүрэх хүн байвал харьцуулаад бодно биз. Тэгэхээр 80 хувийн нөөцийн баталгаатай энэ ордыг MCS Ц.Элбэгдорж гуайг Ерөнхийлөгч байх үед байх УИХ-аар ч оруулалгүй хувьдаа авсан байдаг юм билээ.
Миний хувьд (хувь хүнийхээ хувьд ч, УИХ-ын гишүүнийхээ хувьд ч) хэнбугай нь дээр доор байх нь надад хамаагүй бөгөөд бас юу ч гэж элдвээр хэлэгдэх нь огт сонин биш. Гагцхүү юу ч мэдэхгүй энэ том бүлэглэлүүдийн тролл мафиар тархиа угаалгаж, дунд нь гайхан суугаа иргэдээ төлөөлж үнэний дуу хоолой болсоор өгөгдсөн дөрвөн жилээ барах болно.
Эцэст нь хэлэхэд ард түмний талд үйлчлэх сэтгүүлчид ч гишүүд, улс төрчид үнэхээр ховрыг бүхнийг биш ч зах зухаас нь гадарлаж байгаа хүний хувьд айж ичихгүй хэлэх байна" гэжээ.
Эх сурвалж: Зөв.мн