Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхий сайдыг огцруулах асуудал нилээдгүй хурцаар хөндөгдөөд байгаа энэ үед Монгол улсын Ерөнхийлөгчийн өчигдөрийн үг, үйлдэл бүгдийг гартаа авч Ерөнхий сайдыг ""Ажлаа өг" эсвэл дангаараа дахин шинэ засаг байгуул хэмээсэн. Харин ерөнхий сайд үүний хариуд хамтарсан засгийг тараавал би ажлаа өгнө гэсэн албан бус эх сурвалж мэдээлээд байгаа юм.
Тэгвэл үүнээс үүдэн гарч ирэх Ерөнхий сайдын улс төрийн байр суурь хаашаа эргэх бол гэсэн хүлээлт үүснэ. Тодруулбал дангаараа засгаа бүрдүүл гэсэн Ерөнхийлөгчийн үгний араас Ерөнхий сайд “Хамтарсан ЗГ-аа хамгаалж том төслүүдээ явуулах эсэх асуудал юм. Энэ асуудал нь өөрөө нэг ёсондоо улс төрийн том намуудаас бүрдсэн Хамтарсан Засгийн газрын хувь заяаг шийдэх юм.
НЭГТ, Ерөнхий сайдын хамтарсан засгийг ЗГ-ыг Бага хурал унагаж, дараагийн ЗГ-ыг хамтралгүй улс төр рүү шилжин Ерөнхийлөгчийн үгийг биелүүлэх.
Намын бага хурлаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхийг Ерөнхийлөгч дэмжээгүй гэдгийг баттай эх сурвалж мэдээлж буй. Өөрөөр хэлбэл, өчигдөр МАН-ын бүлэг дээр яригдсан “Нам дээрээ хамтарсан ЗГ байх эсэхээ шийдүүлье”, “Ерөнхий сайдын хүүхдийн асуудлыг намын асуудал болгож, болохгүй”. Парламентыг татаж оруулахыг дэмжихгүй гэдэг байр сууриа зарим намын гишүүдийн зүгээс илэрхийлээд байгаа энэ үед Ерөнхийлөгч хамтарсан засгийг анхнаасаа дэмжээгүй гэсэн байр суур ерөнхий сайдын асуудлаар далимдуудж дангаараа засаг бүрдүүлэхэд хүргэв үү. Тиймээс л намын даргын хувиар Л.Оюун-Эрдэнэ Бага хурлаа хуралдуулах зар тараасан гэж харагдаж байна.
Хэрвээ МАН-ын Бага хурлаас хамтарсан ЗГ-ыг дэмжихгүй гэж шийдвэл дараагийн Ерөнхий сайд үнэхээр хүнд улс төр дундуур явна. Түүний эсрэг Ардчилсан намын яахаас ч буцахгүй “өлсгөлөн” хэд. Хамтралаас гарсан сөрөг хүчин болох ХҮН нам зэрэг улс төрийн маш том эсэргүүцэл орж ирнэ.
ХОЁР, Сарнайтай байшинд Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх хоёрын бодлогыг сөрж зогсох нэг ч БАГА ХУРЛЫН ГИШҮҮН БАЙХГҮЙ
Одоо хамгийн чухал асуултын хариулт. Бага хурал дээр Ерөнхий сайд ялах уу, Ерөнхийлөгч ялах уу. Үүний өмнө “Д.Амарбаясгалан аль талд байгаа вэ” гэдэг асуултад хариулчихсан байх ёстой.
Яг одоогийн Бага хурлын гишүүдийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар тултал нь "базаж" байгаа. Бага хурлын яг одоогийн 369 гишүүнээс энэ хоёр хүний бодлогыг сөрж зогсох чадалтай нэг ч хүн сарнайтай байранд гарахгүй. Ялангуяа МАН-ын генсекээр найман жил ажиллачихсан Д.Амарбаясгалангийн хүч Бага хуралд тоймгүй их. Харин энэ хүчээ найздаа өгөх үү, Ерөнхийлөгчдөө өргөх үү гэдэг л сонин.
Өнгөрсөн өдрүүдийн улс төрийг харахад Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх хоёрын бодлого нэг цэг дээр уулзсан нь тодорхой болсон. Энэ хавар лав ЗГ-ын нэг ч бодлого УИХ-ын босгыг даваагүй. Цаашдаа ч энэ хэвээрээ давахгүй юм билээ.
Дээр нь нэмээд, одоо Л.Оюун-Эрдэнийн эсрэг ажиллаж байгаа гишүүд Бага хурал дээрээ ажиллана. Ингээд хурал нь хурцхан болох ч шийдвэр нь бараг л Ерөнхий сайдын эсрэг гарах нь ойлгомжтой дүр зураг ажиглагдаад байна.
ГУРАВ, Ерөнхий сайдыг огцруулах асуудал Ардын намын бүлгийг ХОЁР ХУВААЛАА
Ардын намын бүлэг албан ёсоор хоёр хуваагдах зам руугаа орлоо. Ерөнхий сайдын парламентад оруулж ирсэн гишүүд болон Ерөнхийлөгчийг дэмжиж Засгийн газрыг огцруулсан хэсэг ирэх жилүүдэд ил далд ихээхэн толхилцоно. Ингэж явсаар сонгуультай золгож аль нэг талаа тоглоомоос чирч гаргах ажлыг хийх болов уу.
ДӨРӨВ. Хамтарсан Засагт байгаа АН, ХҮН зүгээр суухгүйн нь гарцаагүй
Маргааш хуралдах Бага хурал нь энэ үйл явцыг улам бүр гүнзгийрүүлж гал дээр тос нэмэх л байх. Хэрвээ хамтарсан засгийн газрыг огцруулбал хөдөлгөж эхэлсэн мега төслүүд, баялагийн санг бүрдүүлдэг ашигт малтмалын орд газрыг төрд авах асуудал, авлигчтай тэмцэх хууль зэрэг ажлууд цаасан дээр үлдэж таарна. Үүнийг АН,ХҮН намууд болон дэмжигч иргэд гээд нилээн ширүүхэн тэмцэл өрнөх нь гарцаагүй. Нэмж дурдахад өчигдөр УИХ-ын дарга асан З.Энхболд ерөнхий сайдад хүч өгмөөр байна гэж нэвтрүүлгээр дамжуулан хэлэхдээ энэ жагсаал бол анхных ч биш сүүлчийнх ч биш. Ерөнхий сайд огцорчихвол Ухаа-Худагийг улсад авах асуудлыг УИХ-д оруулах хүн байхгүй болно. MCS-ээс хэдэн гишүүн нь хандив авлаа! хэмээн сануулаад амжсан. Эдгээр баримтууд Уха-Худаг ордтой холбоотой улс төр болоод бизнесийн хүрээнд маш том эрх ашиг авлигын асуудал нуугдаж байгаа гэх мэдээлэл баримтууд нийгмийн сүлжээнд чамгүй байгааг онцлох ёстой байх.