Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь Конвенц батлагдсанаас хойших 20 жилийн хугацаанд дэлхий дахинд тамхидалт 30 орчим хувиар буурсан гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78-р чуулганы нээлт дээр мэдэгдэв. Өнгөрсөн хугацаанд тамхи татдаг хүмүүсийн тоо 300 саяар буурсан байна.
ДЭМБ-ын мэдээллээр, тамхи нь тамхи хэрэглэж буй нийт хүмүүсийн тал хувийг хөнөөдөг. Жил бүр тамхины хэрэглээнээс үүдэн найман сая гаруй хүн нас бардгаас долоон сая нь тамхи татдаг эсвэл татаж байсан хүмүүс бол 1.2 сая хүн дам тамхидалтаас болж нас бардаг байна.
Бүх хэлбэрийн тамхины хэрэглээ эрүүл мэндэд хортой бөгөөд эрүүл мэндэд хоргүй хэмжээ гэж байдаггүй гэж ДЭМБ онцолжээ.