Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Хамтарсан засгийн газрын талаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Би анхнаасаа Хамтарсан Засгийн газар байж болохгүй гэж үзэж байсан. Үндсэн хуульд зааснаар аль нэг нам эвсэл Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа байгуулах ёстой байдаг. Манай намын гишүүдээс хоёр, гурван шаардлага ирсэн байна. Хамтарсан засгийн газар байгуулсан нь хуулиас давсан ажил болсон. Залуучууд Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардаж байна. Орлого чинь татвар төлөгчдийн мөнгө мөн үү биш үү гэдэг. Мөнгө мөртэй гэдэг шүү дээ. Орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой. Ардчилсан намын даргын хувьд жагсагчдыг захиалагатай гэх нь зохимжгүй гэж бодож байна. Хэн ч ямар ч зүйл хэрэглэж болно. Харин олон нийтэд орлогоо нотлох юм бол ямар ч асуудал байхгүй. Намын хуулийн хүрээнд дүрмээ шинэчлэх цаг нь болсон. Дүрмийн өөрчлөлт хийх нь чухал. Хэн нэгэн ажилд орохдоо Ардын намд ажилд ороогүй байх. Монголын төрд ажилд орсон болов уу гэж боддог. Мега төсөл гэсэн үгэнд эмзэг ханддаг. Үүнийг дагаад авлигын асуудал гарч ирдэг. Мега төсөл гэсэн үгээр авлигын үндэс суурийг услаж байгаа мэт харагддаг. Мега төсөл нь мега хулгай болно” гэв.