“Боловсролын өдөрлөг 2025” Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна

“Боловсролын өдөрлөг 2025” Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна

“3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээг зохион байгуулагдаж байна. Тус өдөрлөг энэ сарын 19-21-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгт улсын болон хувийн их, дээд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаад дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр, өөрийн хүсэлд тулгуурлаж мэргэжлээ зөв сонгохын давуу тал, зөвлөгөө, оношлогоог үнэгүй өгнө.

Өдөрлөгийн үеэр боловсролын салбарын мэргэжилтнүүд панел хэлэлцүүлэг өрнүүлнэ. “Цонхоо нээ” төслийн хүрээнд тайзнаа дэглэсэн “Тойрог” бэсрэг драмын жүжгийг тавина.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд