Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: "Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албан тушаалтын хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр дэмжсэн. Ингэээд нэгдүгээр сарын 24-нд УИХ-д хүргүүлсэн. Энэ бол ганц хөрөнгө хураах хуулийн төсөл биш Авлигын эсрэг багц хуулийн төсөл юм байгаан. Олон хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хуулийн төсөл. Өнгөрсөн даваа гарагт УИХ-аас хуулийн төслөө татаж аваад, өөрчлөлтүүдийг хийгээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулаад УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна. Энэ хуулийн төслөөр Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хурааж авах, нөхөн төлүүлэх тухай, энэ хуулийн үйлчлэлд хамаарах субъектуудыг төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар өөрчиллөө. Хуулийн процессын хувьд бид өнөөдөр 2002 оноос хойш эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаад өршөөгдчихсэн хүн байгаа. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авцан мөртлөө хөрөнгөө хураалгаагүй хүмүүс байна. Ямар нэг байдлаар эрүүгийн хэрэгт буруутгагдаж шүүхийн шийдвэр гараагүй боловч хөрөнгөө тайлбарлаж чадахгүй хүмүүс байгаа. Эдгээр хөрөнгүүдийг шүүхээр хураая. Гэхдээ иргэний шүүхийн журмаар хураая. Бүх процессуудаа хийе гэсэн өөрчлөлтүүдийг оруулж байгаа. Ял шийтгэлгүйгээр хөрөнгийг нь хураах зарчмаар явна" . Өнөөдрийн хэрэгжиж байгаа хуулиар 10 жилийн өмнөх хүний хөрөнгийг хураах ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ хуулийн төслөө өргөн мэдүүлж байгаа. Мэдүүлэх нь ч зөв юм.