Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-ын бага хурал болж байгаатай холбоотойгоор хуралд оролцож байгаа гишүүдийн байр суурийг хүргэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бага хурлын гишүүн Э.БОЛОРМАА байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, Мега төслүүдээс гадна татварын хувь хэмжээ, НДШ гэх мэт хүнй хөгжлийн асуудлууд ч хамтарсан засгийн үед л шийдэгдэж чадна. Би хамтарсан засгийн газрыг дэмжиж байгаа. Бага хурал дээр энэ байр сууриа илэрхийлнэ. Ховд аймгийн намын хорооны даргын албыг хашдаг. Улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хот, хөдөө гэлтгүй, улсын хэмжээнд тулгарч буй томоохон асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх ёстой.
Зөвхөн эдийн засгийн мега төслүүд гэлтгүй хүний хөгжлийн асуудлууд дээр ч гэсэн, тухайлбал олон нийтийг бухимдуулж байгаа татварын хувь хэмжээ, НДШ, төрийн албаны шинэчлэл гэх мэт асуудлууд хамтарсан засгийн үед л шийднэ. Манай нам энэ удаад үнэмлэхүй олонх болож чадаагүй шүү дээ.
Ер нь улс төрийн хүрээнд олон зүйл өрнөж байна. Миний хувьд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан, 2007 оны тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн гишүүн. Энэ тогтоолоор тухайн үеийн Засгийн газарт Тавантолгой, Оюутолгой, Асгат, Цагаан суваргын ордод төрийн эзэмших хувь хэмжээг тогтоохыг даалгасан байдаг. Гэвч хэрэгжүүлээгүй. Энэ нь хууль зөрчсөн эсэхийг хянахаар УИХ-ын дэргэд байгуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа. Засгийн газар ч гэсэн энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Байгалийн баялагтаа эзэн байх эсэх асуудал хамтарсан үед л шийдэгдэнэ.