Лу.Гантөмөр: Засаг унавал намын даргын суудлаа өгнө

Лу.Гантөмөр: Засаг унавал намын даргын суудлаа өгнө

Өчигдөр болсон МАН-ын бага хурлаар хамтарсан засаг байж болохгүй гэсэн шийдвэртэй холбоотойгоор АН дарга өөрийн байр сууриа илэрхийлж мэдээлэл өглөө. 

 АН-ын дарга Лу.Гантөмөр: МАН урт хугацааны тоглоом тоглох гэтэл АН саад болоод байж! Гэрээ зөрчсөн гэж гүтгээд хамтарлаас гаргаж байна. Ерөнхий сайдтай одоо уулзана. Гэрээгээ урдаа тавиад ярина. Тэгээд энэ гүтгэлгээ одоо зогсоо гэж хэлнэ.  Гэрээнд бол би намынхаа гишүүдийн амыг барина гэсэн заалт байхгүй. Зөвхөн дэвшүүлсэн төсөл ажлуудын тухай тусгасан.  Ганц нэг гишүүд буюу Ч. Лодойсамбуу, Ж. Баярмаа гээд гишүүдийг нэрлэж байна лээ. Эдгээр гишүүд Ардчилсан намын бодлогыг  тодорхойлохгүй. Ардчилсан намын ганц нэг гишүүд сүбектрүү хандаж гаргасан үг үйлдэлд  МАН хариуцлага тооцдоггүй юмаа. Асуудлаа АН өөрсдөө намынхаа гишүүдтэй хариуцлага тооцоод явна.  Засаг унавал би даргын суудлаа өгнө. Эв нэгдэлтэй байлгахын төлөө хичээж зүтгэлээ миний хувьд.

АН бодолготой үзэл баримтлалтай нам. Намын гишүүдээр намынхаа бодлогыг хатуу баримталдаг хүмүүсийг жагсаалтаар оруулах ёстой байсын байна. Намынхаа нэрээр гишүүн болчоод намынхаа бодлогыг сөрөөд ямар нэгэн байдлаар ажилланаа гэдэг буруу жишиг. Цаашдаа жагсаалтаар оруулах гишүүдэд анхаарах ёстой юм байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд