Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэртээх 27 жилийн өмнө буюу 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг бусдад алагдсан хэрэг гарч одоог хүртэл илрээгүй билээ. Харин явцын дунд Амгаланбаатар, Содномдаржаа, Чимгээ гэх иргэдийг хилсээр хэлмэгдүүлж, тэм гэм буруугүй болох нь тогтоогдож шүүхээр цагаатгагдсан.
Тэгвэл С.Зоригийн хэргийг илрүүлэх ажлын хэсгээс тодорхой сэжүүр олсон байж болзошгүй байна. Учир гэвэл 1997 онд үүсгэн байгуулагдсан Петровис ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Давааням болон нэр бүхий эмэгтэйг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн.
Хэрэв Ч.Давааням нарын хүмүүс уг хэрэгт холбоотой нь тогтоогдвол Монголын ард түмний тэр болгон ил болоогүй учир холбоосууд тайлагдаж магадгүй байна.
Эх сурвалж: Соко солонго