Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1994 онд ОХУ-ны Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Ельцин ялж, 1996 онд Төрийн өмчийг хувьчлах зарлиг гарган, өмч хувьчлалыг эхлүүлсэн. Ерөнхийлөгч Б.Ельцины ойрын хүрээллийн хүмүүс болох Дмитриевич Прохоров, Олегович Потанин нар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын уул уурхайг хууль бусаар хувьчлах ажлын зохион байгуулж эхэлсэн. Үүний хамгийн том нь Монгол Улс, ОХУ-ын өмч болох "Эрдэнэт" үйлдвэрийг Ш.Отгонбилэгээр дамжуулан хувьчлах ажил байсан.
Гэвч Монгол Улсад Ц.Элбэгдоржийн тэргүүлж байсан Засгийн газар огцорч 1997 оны хавраас Эрдэнэт үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэгийг Улсын хөрөнгийг үрж байгаа тухай дуулиан тарж, "Эрдэнэт" үйлдвэрт Онц байдал тогтоон, Ш.Отгонбилэгийг албан тушаалаас нь огцруулжээ.
Тухайн үед ОХУ-ын МАФИ нь Ш.Отгонбилэгээр дамжин С.Баяр, Н.Багабанди нартай холбогдож, Ерөнхийлөгч Н.Багабандиар дамуулан Б.Ельцинд хандан, "Эрдэнэт" үйлдвэрийн даргыг хэвээр үргэлжлүүлэн ажлуулах тал дээр дэмжлэг хүссэн гэсэн мэдээлэл байдаг.
Удалгүй С.Зориг Ерөнхий сайдад дэвших шинжтэй болж, "Эрдэнэт" үйлдвэрийн талаар хатуу байр суурь барихаа мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч Н.Багабандид, Ерөнхий сайд С.Зориг нэр дэвшсэн тохиолдолд түүнийг буцаах үндэслэл байхгүй тул гацаанд орсон.
Ийнхүү 1998.10.02-ны тэр шөнө С.Зориг гэртээ амь нас алдсан.
ОХУ-ын төрийн өмчид хамаарах "Эрдэнэт"-ийн 49%-ийг эзэмшигч байсан МАФИ нь уг хувиа баталгаажуулан хувьчилж авахад ОХУ ба Монгол улсын хооронд хийгдсэн “Эрдэнэт үйлдвэрийн тухай гэрээ” саад болж байжээ. МАФИ-д "Эрдэнэт"-ийг авсныг нь зөвшөөрөх тийм Ерөнхий сайд хэрэгтэй байсан гэхэд болно.
С.Зоригийг нас барсны дараа Ерөнхий сайдад нэр дэвшин дэмжигдэж, Ерөнхий сайд болсон хүн нь Ж.Наранцацралт. Тэрбээр ОХУ руу алдартай захиагаа бичиж, дуулиантай огцорч байлаа.
Тэр захианы агуулга нь "Эрдэнэт" үйлдвэрийн ОХУ-ын төрийн өмчид ноогдох хэсгийг хувьчилж, авсныг тань зөвшөөрлөө. Бид ч бас ижил нөхцлөөр хувьчлал хийсэн тохиолдолд танай Засгийн газар бас зөвшөөрөх ёстой шүү гэсэн утгатай байсан гэдэг.
С.Зориг тэдэнд ийм захиа бичиж өгөхгүй бөгөөд Ерөнхий сайдад нэр дэвшсэн л бол тухай үеийн УИХ-аас дэмжлэг авч чадах хүн байжээ.
Тэгвэл олон жилийн дараа С.Зоригийн хэрэгт сэжүүр гарч, хоёр хүнийг холбогдуулан, хорьж шалгах саналыг Ажлын хэсгээс гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: zindaa.mn