Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
У.Уранчимэг: Жүжигчин Уранчимэг миний бие “Тамгагүй төр” буюу Монгол хаан төслөөс албан ёсоор гарч байна… хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Тэрээр Төрийн соёрхолт Б. Лхагвасүрэнгийн зохиол Тамгагүй төр жүжгийн Цэцэр хатан гээч шандас сорьсон сайхан дүр дээр 3 жилийн туршид чадан ядан ажиллажээ. Дүрийн сэтгэл зүй, үзэл бодол,деталь бүрийг сэтгэж бодож , хөдөлгөөн бүрийг дэглээч багш нартайгаа ярилцаж, тунгааж…сэтгэл зүрхээ өгч урлахыг хичээсээн. Энэ дүрийн мөн чанарыг үзэгчдэд хүргэхийн тулд өдөр бүр тоглолтоос тоглолтонд сайжруулж, заримдаа өөртөө хэрээс хэтэрсэн шаардлагыг тавьдаг байлаа. Монгол жүжигчдийн ур чадвар , чанар чансааг дэлхийн ноён оргил болсон тайз тавцан дээр бахархалтайгаар харуулсан АНХНЫ үндсэн багийн уран бүтээлч,жүжигчдээрээ бахархаад бахархаад ханашгүй билээ гэжээ.
Тэгвэл “Тамгагүй төр”-д жүжигчин У.Уранчимэгийн оронд их хатны дүрд мисс А.Баярцэцэг тоглохоор болжээ.